Олон улсын өртөөт марафонд Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunzaya@montsame.mn
2017-08-16 17:54:57
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, БНХАУ-ын “Grand china sport” холбооноос хамтран зохион байгуулсан “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон гүйлтийн анхдугаар тэмцээн болов.

Тус тэмцээн “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн 4 ангилал, төрлөөр явагдсан бөгөөд “Гэр бүл”-ийн ангилалд Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Долгорсүрэнгийн Тэмүүжин эхнэр хүүгийн хамт амжилттай оролцож  Тэргүүн байр эзлэн Алтан медаль, цом, өргөмжлөл, БНХАУ-ын үзэсгэлэнт газруудаар гэр бүлээрээ үнэ төлбөргүй аялах эрхийн бичиг гарджээ.

Ахлах ахлагч Д.Тэмүүжин нь марафон гүйлтийн төрлөөр 14 жил хичээллэж байгаа бөгөөд 2015, 2016 онд “Улаанбаатар-марафон” Олон улсын тэмцээний дэд байрт 2 жил дараалан шалгарч Мөнгөн медаль хүртэж байжээ.
相关新闻