Тарваган тахлын байгалийн голомт онц идэвхтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг гаргалаа.
Тус аймгийн тарваган тахлын байгалийн голомт нь хүн өвчлөх магадлалтай, өндөр идэвхтэй “А” зэрэглэлд хамрагддаг бөгөөд сүүлийн 5 жилийн судалгаагаар Сагсай, Алтай, Булган, Улаанхус сум, Цагааннуур тосгоны тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгаа нь судалгаагаар тогтоогдсон аж.
Мөн өнгөрсөн сард Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Ногооннуур, Цагааннуур, Улаанхус, Бугат сумын нутагт тандалт судалгаа хийж, тарваган тахлын байгалийн голомт онц идэвхтэй, хүн өвчлөх магадлал өндөр байгаа нь мөн батлагджээ.
Иймд иргэдийг тарваган тахлын голомттой нутгуудад тарвага агнахгүй байх, тарваганы түүхий эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй байх, тарвага болон мэрэгч амьтдын бөөс, бүүргэнд хазуулахаас сэргийлэх, тухайн нутагт тарваган болон бусад мэрэгч амьтад олноороо үхсэн тохиолдолд яаралтай мэдээлэх, тарваган тахлын эрсдэлд өртсөн, халуурах, булчирхай цочих зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Ө.Нурболат