Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬБНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод 10 дугаар сарын 23-27-нд болсон “Монгол-Хятадын экспо” хамтарсан арга хэмжээний үеэр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, “Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай”, “Эрээн хотын хил орчмын худалдааны төв”-ийн хамтын ажиллагааны баримт бичигт Хятадын талтай гарын үсэг зуржээ.
Замын-Үүд суманд энэ жил долоогоос найман мянган жуулчин хил орчмын аялал жуулчлалын маршрутаар аялсан бөгөөд энэ тоог 20-50 мянгад хүргэх, Хятадын талын хилийн бүсэд 8000 юанаас ихгүй бараа бүтээгдэхүүнийг хиль гаалийн татвараас чөлөөлж худалдаа эрхлэх боломжийг Монголын талд олгох зэрэг асуудлыг санамж бичигт дурдсан байна.
Х.Эрдэнэбулган
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    