Улсын начин Б.Серикийг 2 өрөө байраар мялаав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын начин цол хүртсэн Б.Серикийг Баян-Өлгий аймгийн удирдлагаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 14-р хорооллын "Сувдан сондор" хотхонд байрлалтай 2 өрөө байраар мялаалаа.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар 5 даван Монгол Улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Бердимуратын Серикийн цолыг мялаах наадмыг энэ сарын 12-ны өдөр Өлгий хотод зохион байгууллаа. Аймгийн удирдлага шинэ цолтноо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 14-р хорооллын "Сувдан сондор" хотхонд байрлалтай 2 өрөө байраар мялаасан юм.
Байрны батламжийг аймгийн Засаг дарга А.Гылымхан гардуулж, УИХ-ын гишүүн Д.Мурат 15 сая төгрөг, бизнесмен Т.Сырымбек 20 сая төгрөгөөр тус тус шагналаа.
Наадамд нийт 64 бөх хүч үзэн барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адьяа үзүүрлэлээ.

Ө.Нурболат