Баян-Өнжүүл сумаас төрсөн алдартнуудад хүндэтгэл үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас улсдаа хийгээд дэлхийд нэрээ цуурайтуулсан олон алдартан төрөн гарсан. Алдартнуудад хүндэтгэл үзүүлж өчигдөр Бэсрэг наадмыг зохион байгуулав.
Баян-Өнжүүл сумын ИТХ, ЗДТГ болон Нутгийн зөвлөл хамтран Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн, Улсын арслан, гавьяат дасгалжуулагч Лувсанчимэдийн Сосорбарам, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Монгол Улсын тэргүүн дээд “Чингис хаан” одонт, МУГЖ Ганбаатарын Ариунбаатар нарт хүндэтгэл үзүүлж Бэсрэг наадам зохион байгууллаа.
Хүндэтгэл үзүүлэх наадамд Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн биеийн байдлын улмаас өөрөө хүрэлцэн ирж чадаагүй юм. Харин өөрийнхөө оронд бие төлөөлөгчөөр Баян-Өнжүүл сумын эрхэм, Хошууч генерал Г.Дугарсүрэнг илгээсэн байв.
Бэсрэг наадамд Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь тэргүүтэй 64 бөх зодоглосноос Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэв. Мөн их нас, даага насанд хурдан шандаст хүлгүүд уралдлаа.
Наадмын үеэр эр хүний чимэг болсон эмээл, хазаартай морьдыг Баян-Өнжүүл сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөлөөс хамтран дөрвөн алдартанд бэлэглэв.

Т.Есүхэйтөмөр