Одон орончид 4 тэрбум жилийн настай эртний астероид илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК./TASS/. Нарны системийн үүслийн эхэн үед үүссэн бүлэг астеройдууд Ангараг, Бархасбадь гарагийн дунд байгааг одон орончид илрүүлжээ. Space.com порталд Ниццагийн их сургуулийн одон орны физикч Марко Дельбогийн ярьснаар хар бараан өнгийн хэлтэрхий хагархайнуудаас бүрдсэн дээр дурдсан бүлэг астеройдууд нь “астеройдуудын үндсэн бүс дотроо хамгийн эртнийх нь байж магадгүй” гэжээ.
Астеройдын бүсийн төв хэсэгт ажиглалт хийж байх үедээ уг бүлэг астеройдыг илрүүлж чаджээ. “Чухамхүү тэндээс Дэлхий рүү ихэнх астеройдууд, солирууд ирдэг юм. Тиймээс бид болон бусад одон орончид NASA-ийн автомат станц “OSIRIS-Rex” төслийн хүрээнд дээж авалт хийгдэх ёстой Бенна астеройдыг даган ажиглахыг хичээсэн. Үүнээс гадна бид дээр дурдсан энэ астеройд тэнгэрийн ямар томоохон эрхэсээс хагарч салсан гэдгийг нь тогтооно гэж найдаж байгаа” хэмээн М.Дольбо ярьжээ.
Бүсийн төв хэсэгт астеройдуудын тархалтын компьютер загварчлалыг хийх явцад эрдэмтэд дундажаар 11,5 км-ийн голчтой 108 ширхэг хэлтэрхий хэсгээс бүрдсэн бүлэг астеройд байгааг илрүүлжээ. Тэдгээрээс хамгийн том нь 138 км-ийн голчтой "Немауза 51" астеройд мөн 42 км-ийн голчтой "Клоринда 282" астеройд ажээ. Эрдэмтэд дээрх хагархай хэсгүүдийн хэмжээ, хэлбэр дээр нь үндэслэн дээрх бүлэг астеройдууд 4 тэрбум жилийн өмнө буюу өөрөөр хэлбэл, нарны систем үүссэнээс хойш 600 сая жилийн дараа үүссэн гэж үзжээ. Астеройдын бүсийн төв хэсгээс цааш Бархасбадь гарагт арай ойр орших Гильда бүлгийн астеройдууд нь мөн ийм эртний бүлэгт тооцогддог байна.
Ер нь бол нээсэн бүлэг астеройдуудыг мэдэгдэж буй хамгийн том хэлтэрхий хэсгээр нь нэрлэдэг ч тухайн энэ тохиолдолд одон оронч эрдэмтэд дээрх уламжлалыг баримтлаагүй гэж М.Дельбо хэлжээ. Хэдэн тэрбум жилийн хугацаанд гараг эрхэсүүдийн таталцлын хүчний нөлөөгөөр эдгээр олон хэлтэрхий хэсгийг үүсгэсэн анхдагч том хэлтэрхий хэсэг нь астеройдуудын бүсийн өөр хэсэг рүү шилжсэн байх боломжтой хэмээн эрдэмтэд тайлбарлажээ.
“Ангараг, Бархасбадь гарагийн дундах бүсэд одоо байгаа бараг сая шахам астеройдууд хэд хэдэн томоохон биет хагаран задарсны улмаас үүссэн байх магадлалтай” гэж М.Дельбо үзэж байгаа аж. Дээрх судалгаа нь Нарны системийн үүслийн үеийн гараг төст биетийн тойрог зам, массын тархалтын талаарх үнэтэй мэдээллийг олж авах” боломжийг олгосон хэмээн М.Дельбо онцлон тэмдэглэжээ.

О.Барс