Төмс, хүнсний ногооны 20 хувийг алдаж болзошгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-08-04 13:13:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ зун тариалангийн бүс нутгаар зуншлага тааруу байгаагаас төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац ганд өртөж хураан авах ургацын хэмжээ төлөвлөснөөс 20 орчим хувиар буурахаар байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Энэхүү төлвөөр бол Сэлэн
гэ, Булган аймгийн хойд талын бүс нутаг, Дархан-Уул, Орхон, Увс, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумын ургацын байдал харьцангуй дээр буюу нэгжээс 9.0-12.0 цн ургац авахаар байна. Харин Төв аймагт 30.5 мянган га, Сэлэнгэ аймагт 18.7 мянган га, Булган аймагт 8.5 мянган га, Дорнод аймагт 6.7 мянган га, Хэнтий аймагт 4.8 мянган га, Өвөрхангай аймагт 3.9 мянган га, нийтдээ 74.6 мянган га улаанбуудайн талбайгаас ургац авах боломжгүй буюу тэжээлд шилжүүлэн хураах магадлалтай байна.

Түүнчлэн гангийн улмаас бэлчээрийн ургамал хатаж гандсанаар царцаа, оготно болон бусад хортон шавьж тариалангийн талбайд нүүдэллэн орж таримлын ургацад сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд эрсдлийг бууруулах зорилгоор ургамал хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.

 
Б.Туул
相关新闻