Гавьяатуудын нэрэмжит тэмцээнд залуу тамирчид олноор оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Гавьяатуудын нэрэмжит 17 дахь удаагийн “А” зэрэглэлийн тэмцээн өнөөдөр Зуунмод хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Тэмцээнд 10 гаруй байгууллагын 54 шилдэг тамирчдаас гадна ОХУ-ын Улан-Үдэ хотын баг тамирчид оролцож байна.
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Монгол Улсын гавьяат тамирчин Монгол Улсын анхны Дэлхийн аварга Д.Дэмбэрэл, Баянцагаан сумын уугуул Монгол улсын Гавьяат дасгалжуулагч Л.Жамьянсүрэн нарын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор гавьяатуудын нэрэмжит тэмцээн 17 жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ жил өнгөрсөн жилүүдийнхээс илүү олон залуу тамирчид их оролцож байна. Тэмцээн гурван төрлөөр явагдах бөгөөд 10 гаруй байгууллагын 53 тамирчин оролцож байгаагаас гадна ОХУ-ын Улан-Үдэ хотоос ирсэн тамирчид оролцож байгаагаараа онцлог болж байна хэмээн Монголын Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал хэллээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, тэмцээнээс байт харвааны тив дэлхий, олимпын наадмуудад Монгол Улсын нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг орон нутгаас төрүүлэх, бэлтгэн гаргах үүднээс аймгийн “Таван сум” клуб, аймгийн ЗДТГ-тай хамтран спортыг зохион байгуулж буй гэдгийг хэлсэн юм. Тэмцээн энэ сарын зургааныг дуустал үргэлжилнэ.

Т.Есүхэйтөмөр