Даншиг наадмын тасалбарыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга бүр дээр тараана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр “Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээний бэлтгэл ажилтай танилцлаа.
Тус наадам энэ сарын 05-06-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Үзэгчдэд улаан болон цэнхэр гэсэн хоёр төрлийн үнэ төлбөргүй тасалбар тараах юм. Улаан өнгийнхөөр эхний өдөр, цэнхэр тасалбараар хоёр дахь өдөр Даншиг наадам үзэх аж. Тасалбарыг Даншиг наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга бүр дээр тараах юм. Төв цэнгэлдэхийн нэг болон хоёрдугаар хэсэгт Гандантэгчинлэн хийдийн лам нар, 3-6 дугаар хэсгийг жуулчдыг суулгахаар төлөвлөсөн байна. Наадмын эхний өдөр Хүрээ цам болон хүчит 256 бөхийн эхний дөрвөн даваа барилдах юм. Харин хоёр дахь өдөр бусад давааны барилдаанууд болно гэдгийг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа.
Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдыг татах Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болоод буйг зохион байгуулагчид хэлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 1-4 дүгээр хаалганы ойролцоо жуулчдад зориулсан мэдээллийн төв байгуулахаар төлөвлөж байгаа аж. Өмнөх жилүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахад асар, майхан байрлуулах зэрэг ажилд төсөв их зарцуулдаг байсан бол энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах тул харьцангуй бага төсвөөр зохион байгуулж байгааг албаныхан онцолж байлаа.
Наадмын үеэр Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” аялал жуулчлалын үзэсгэлэн, нийслэлийн 9 дүүргийн ардын авьяастнуудын “Монголын гайхамшигт урлаг” тоглолт болно. Түүнчлэн энэ үеэр лам нарын дунд унзад хоолойтны, голч, балин болон тосон урлалын тэмцээн, ном хаялцах мэтгэлцээн болох аж. Хүрээ цамын хурлын уншлага, бүрээ бишгүүр тэргүүтэй хөгжимчид, бясалгагчид, Гандантэгчинлэн хийдийн 120 гаруй лам хувраг Даншиг наадамд оролцох юм.
Наадмын үеэр нийслэлийн төвийн зургаан дүүргийн 120 аж ахуйн нэгж Төв цэнгэлдэхийн эргэн тойронд худалдаа, үйлчилгээ эрхлэх юм. НМХГ-аас эдгээр аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих чиглэлд анхаарч ажиллах бөгөөд нийт 50 улсын байцаагч ажиллуулах болжээ. Мөн өдрүүдэд Онцгой байдлын 40, хот тохижилтийн 120 гаруй албан хаагч ажиллаж, иргэдийн цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчинд баярлах боломжийг бүрдүүлэх юм.
Мөн өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газрын 250 алба хаагч үүрэг гүйцэтгэж, иргэдийн аюулгүй байдлыг хангах юм. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд суурин камер суулгаж эхэлсэн бөгөөд Даншиг наадмын үеэр долоон хөдөлгөөнт камер ажиллуулах аж. Мөн бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын үеэр тарааж байсан эцэг, эхийн утасны дугаарыг бичих зориулалт бүхий бугуйвч тараах юм. Түүнчлэн Нийслэлийн Цагдаагийн газрын Халаасны хулгайтай тэмцэх хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах болжээ.
Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэхийн баруун талын 120 мянгатын автобусны буудлаас 16 чиглэлийн 100 гаруй автобус, Хурдын зогсоолоос 8 чиглэлийн 60 гаруй автобус, хойд буюу Соёмботой хөшөөнөөс хоёр чиглэлд 16 автобус үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Мөн Үндэсний их баяр наадмын үеэр ажиллаж байсан автозогсоолууд бүгд ажиллана гэсэн мэдээллийг холбогдох албаныхнаас өглөө.
НЗДТГ-аас “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн удирдлагуудад “Даншиг наадам- Хүрээ цам” арга хэмжээг зохион байгуулах болсон тухайгаа зөвхөн утасаар мэдэгдсэн байна. Ойрын хугацаанд гэрээгээ байгуулж, төлбөр, тооцооны асуудлаа шийдвэрлэх шаардлагатай гэдгийг тус компаний удирдлагууд дурьдлаа.
НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан иргэдийн аюулгүй, амар тайван наадамлах боложмийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгов.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр