“Чингис хаан” нисэх буудлын бизнес танхим энэ сарын 5-6-нд захиалга авахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн захирлуудын 54 дүгээр хурал манай улсад энэ сарын 07-11-нд болно.
Хуралд Ази, Номхон далайн бүсийн 50-аад орон, иргэний нисэхийн олон улсын 12 байгууллагын 500-гаад төлөөлөгч оролцох юм. Тус хурал манай улсад болсноор Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг олон улсад сурталчлах, Ази, Номхон далайн бүсийн орнуудын хоорондын хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх, Иргэний нисэхийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж зохион байгуулагчид нь үзэж байна.
Хурлын хүрээнд зочид төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын бизнес танхимаар угтан авч, үдэн гаргах тул энэ сарын 5-6-ны өдрүүдэд бизнес танхим захиалга авахгүй болсныг урьдчилан мэдэгдэв.

Б.Туул