Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэхэд идэвхтэй оролцохыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-08-03 14:53:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг энэ бямба гарагт цэвэрлэхээр болжээ.

ЗДТГ-ын дотоод хэлтэс, албадууд болон зарим хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, БХИС-ийн 1000 оюутан цэрэг оролцох аж.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад тус дүүргийн Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Шинэ тосгон” ТББ-аас хяналт тавих бөгөөд цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцвол хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллах юм. Иймд холбогдох хэлтэс, албад, харьяа байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хороодыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
Ж.Болор
相关新闻