То ван Б.Тогтохтөрийн мэндэлсний 220 жилийн ойг Дорнод аймагт тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-08-03 14:45:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын түүхнээ Халхын хэцүү То ван хэмээн мөнхрөн алдаршсан Б.Тогтохтөрийн мэндэлсний 220 жилийн ойг энэ сарын 11-20-нд Дорнод аймгийн төв болон Халхгол суманд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Эдийн засгийн шинэтгэгч, аж төрөхүйн ухааныг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн түүний ойг тэмдэглэх хүрээнд Халхгол суманд баяр наадмын үйл ажиллагаа, Вангийн цагаан уулын тахилга, Их бурхантын тахилга, Их бурхантын сүмийн шав тавих ёслол, Түмэн адууны баяр, эрдэм шинжилгээний бага хурал зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайн цаг үеийнхээ хамгийн сэргэлэн ухаантай, төрт ёсны утга зорилгыг дээдлэн эрхэмлэдэг байсан аугаа энэ хүн 1797 оны есдүгээр сарын 15-нд Сэцэнхан аймгийн Илдэнхошууны нутаг “Сангийн далай” гэдэг газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ.

Хоёр зууны тэртээх Монгол Улсын төрийн болон эдийн засгийн тусгаар тогтнолын үндсийн үндэс нь “Монгол хүнийг өв тэгш гэгээрүүлэн хөгжүүлж, аж байдлыг нь бүхий л талаар өөд татах явдал” хэмээсэн мэргэн сургаалаа айлдаж, түүнийгээ ард түмний амьдралд хэрэгжүүлэн, мөнхжүүлэх үйлсээрээ дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.
相关新闻