Шаргын голын гүүрний шороон далан эвдэрч, зам сэтэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 2-ны өдөр аадар орж, үер буурснаас Арвайхээр-Баянхонгор чиглэлийн автозамын Шаргын голын гүүрний шороон далан эвдэрч, автозам сэтэрчээ.
Дээрх гүүрний шороон далан эвдэрч, автозам сэтэрсэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар 16:10 цагийн үед хүлээн авсан байна. Одоогийн байдлаар тус аймгийн “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК-ийн 4 ажилтан, орон нутгийн 3 иргэн, нийт 7 хүн, 3 техник хэрэгсэлтэй техник хэрэгсэлтэйгээр автозамын засварыг хийж байгаа аж. Гүүрний хажуугаар түр гарам гарган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй явуулж байгаа юм байна.
Автозамын эвдрэлийн улмаас Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний хяналтын хэлтсээс хот хоорондын зорчигч тээврийн 16 автобусыг Баянхонгор суманд, 11 автобусыг Арвайхээр суманд түр саатуулан, нийт 27 тээврийн хэрэгсэл, 500 гаруй зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Б.Туул