Японд камер ашиглахгүйгээр хүний хөдөлгөөнийг мэдэрдэг фудболк бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ТОКИО./TASS/. Японы “Xenoma” компани камер ашиглахгүйгээр хүний хөдөлгөөнийг мэдэрч чаддаг төдийгүй зохих мэдээллийг гар утас эсвэл компьютерт дамжуулдаг мэдрэгч бүхий футболк зохион бүтээжээ.
Уг футболкны гол онцлог нь дүрс бичлэгийн камер ашиглахгүйгээр хүний хөдөлгөөнийг мэдэрч, бие махбодийнх нь дотоод төлөв байдлыг маш нарийн таньж чаддаг явдал юм. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар ирээдүйд төрөл бүрийн өвчнийг илрүүлэн оношлох, эсвэл видео тоглоомын баатрыг удирдах боломжтой болох ажээ.
Дээрх футболкийг ашиглах хүрээ маш өргөн ба тус компанийнхан уг шинэ бүтээл нь хүнд спортын ур чадвараа сайжруулах, тээврийн хэрэгсэл эсвэл онгоц жолоодож сурахад нь тусалж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа юм. Хөдөлгөөнийг мэдрэх орчин үеийн технологийн ихэнх нь камер ашиглах дээр суурилсан байдаг бол харин “Xenom”-ын бүтээсэн футболк өөртөө суулгасан 14 мэдрэгчдээ найддаг байна.
Мэдрэгчүүдээрээ хүлээж авсан мэдээллээ агшин зуурт компьютер эсвэл гар утас руу дамжуулж чаддаг байна. Чөлөөтэй угааж болдог нь шинэ футболкны бас нэг онцлог бөгөөд 100 удаа угаахад хүртэл эвдэрдэггүй байна.
“Шинэ футболк өмсөхөд хүний хөдөлгөөнийг хязгаарладаггүй, өмсөхөд яг л бусад ердийн хувцас шиг биед эвтэйхэн аж. Цаашид хүний зүрхний идэвхжил эсвэл цусан дахь сахарын хэмжээг тодорхойлдог ийм ижил төрлийн бүтээгдэхүүн хийхийг зорьж байгаа” хэмээн тус компанийн тэргүүн Итиро Амимори хэлэв.
О.Барс