Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр чадавх бэхжүүлэх сургалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өнөөдөр аймгийн Засаг даргын харьяа агентлагуудын нэгжийн дарга, мэргэжилтнүүд, сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарт "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар үр дүнг сайжруулах нь" сэдэвт чадавх бэхжүүлэх сургалт зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан уг сургалтыг 21 аймагт хуваарийн дагуу зохион байгуулж байгаа бөгөөд ажлын хэсгийг НЭМҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар ахалж, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж, Эрүүл мэндийг дэмжих, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх албаны дарга, АУ-ны доктор О.Нандин-Эрдэнэ, Орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал нар удирдан явууллаа.
Сургалтын үеэр “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан НЭМ-ийн асуудлууд, хэрэгжиж буй бодлого, хөтөлбөр, зорилтуудыг танилцуулж, эдгээрийг хэрэгжүүлэх арга зүй, орон нутагт хэрэгжиж буй НЭМ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнгийн талаар мэдээлэл, туршлага солилцон, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
Сургалтад оролцогчид тус сургалтыг орон нутгийн онцлогоос хамаарсан орчны эрүүл мэнд, хоол хүнс, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр тулгамдсан асуудлыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулснаараа онцлогтой боллоо гэж дүгнэж байна.

Ө.Нурболат