Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлт аймгийн хэмжээнд хангалтгүй байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
2011-2016 оны хооронд тус аймгийн Сум хөгжүүлэх сангаас 1407 хувиараа хөдөлмөр эрхлэгч, 92 аж ахуйн нэгжид 5,9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд зээлийн хүүг нэмээд 6,3 тэрбум төгрөг эргэн төлөгдөх ёстой ажээ. Гэвч, одоогоор 783 иргэн, аж аж ахуйн нэгж графикийн дагуу эргэн төлөлтөө хийгээгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, тэдний 120 орчим нь шүүхэд шилжжээ. Зээлийн эргэн төлөлт аймгийн төвд хамгийн муу байгаа ба хугацаа хэтэрсэн нийт зээлийн 31 хувь нь Өлгий сумын иргэдэд ногдож байгаа аж.
Энэ талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны дарга С.Лара: "Сум хөгжүүлэх сангаас хүнсний чиглэлийн 238, хөнгөн үйлдвэрийн 456, газар тариалангийн 134, мал аж ахуйн 210, худалдааны чиглэлийн 43 төсөлд хөнгөлөлттэй зээл олгосон. Үүний үр дүнд 729 ажлын байр бий болсон байгаа. Гэвч эдгээр зээл авсан иргэд товлосон хугацаанд эргэн төлөлт хийгээгүйн улмаас дараагийн иргэдэд зээл өгч чадахгүй байна. Учир нь Засгийн газрын 2016 он 153 тоот тогтоолоор сангийн хөрөнгийн эх үүсвэр 20-иос доошгүй хувиар бүрдсэн тохиолдолд л төслийн сонгон шалгаруулалт зарлахаар журамласан байгаа. Одоогоор энэ босгыг давсан сум байхгүй байна" гэв.
Албаны хүний өгсөн мэдээгээр цаашид сангийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан, холбогдох журмыг баримталж ажиллаагүй сумдын Засаг дарга нарт хариуцлага тооцох саналыг аймгийн Засаг даргад хүргүүлэхээр болсон байна.

Ө.Нурболат