Вангийн цагаан уулыг тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-01 00:26:14
Дорнод /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 11-ний өдөр Вангийн цагаан уулыг тахина. Вангийн цагаан уул нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт улсын хилийн наахна оршдог эртний тахилгатай гэгддэг уул юм.
Халхын хэцүү То ван Б.Тогтохтөрийн түүх, хууч яриатай холбогддог энэ уулын тахилгын бэлтгэл ажил хэдийнээ эхэлжээ.
Вангийн цагаан уул  нь их талын дунд оршдог учир бараа нь 40-150 километрийн алсаас харагддаг. Уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Сангийн далай нуур зэрэг газар бий.
Уулын тахилгыг 1937 онд хааж, 1990 онд буцааж сэргээснээр өдгөө гурван жил тутамд тахиж байна. 
Д.Дэлгэрмаа
相关新闻