Онцгой комиссын гишүүд хадлангийн бүс нутгуудад ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, хадлан тэжээл бэлтгэх нөөцлөх асуудлаар Монгол Улсын Засгийн Газрын ын гишүүн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийсэн. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс бас хуралдлаа.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь гантай байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Ховд аймгийн тухайд нийт нутаг дэвсгэрийн 80 хувь нь гантай, 10 хувь нь гандуу, 10 хувь нь хэвийн байгааг мэргэжлийн байгууллага мэдээллээ.
УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр манай улсад 7-8 жил тутамд гандуу буюу гантай жил тохиодог байна. Энэ жил ган болох давтамжтай жил тохиож байгаа талаар онцолсон. Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар агаарын температур 30-35 гарадус, хөрсөн дээрээ 55-60 градус хүртэл халж байгаа юм байна. Иймээс халуун хуурай салхи гарч, үүл буудах боломж бүрдэхгүй байгаа талаар аймгийн УЦУОШГазраас Онцгой комиссын хуралдааны үеэр хэллээ. Энэ жил гандуу, гантай жил болж байгаа учир өвөлжилт хүндэрч болзошгүй гэж үзэн аймгийн хэмжээнд хадлан тэжээлээ эртнээс бэлтгэх, нөөцлөх өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлах хэрэгтэйг аймгийн Засаг дарга Д.Галсандондог онцоллоо.
Мөн аймгийн Онцгой комиссын гишүүдийг баг болгон хувааж хадлангийн бүс нутгуудад газар дээр нь очиж ажиллан, хадлан тэжээлийн гарц хэр байгааг тогтоон, тулгамдаж буй асуудлыг шуурхайлан шийдэхийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог үүрэг болгов. Амралтын өдрүүдэд аймгийн Онцгой комиссын гишүүдээс бүрдсэн баг хадлангийн бүс нутгуудад ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлыг судлан мэдээлэл авсан. Үүнтэй холбоотой цаашид авах арга хэмжээтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурал 8 сарын 1-нд болно.

А.Бямбасүрэн