“Facebook” болон “Amazon” 500 тэрбумаас дээш үнэлгээтэй компаниудын эгнээнд багтлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн “Facebook”, “Amazon” компаниуд анх удаа 500 тэрбум доллароос дээш зах зээлийн үнэлгээтэй компаниудын жагсаалтанд багтжээ. Үүнийг NASDAQ цахим биржийн үзүүлэлтүүд харуулж байна.
Тус биржийн тоон мэдээллийг үзвэл, Марк Цукербергийн тэргүүлдэг “Facebook” компанийн зах зээлийн хөрөнгөжилтийн үнэлгээ нь энэ оны туршид өсч, пүрэв гарагт оргилдоо хүрсэн бол Ж.Безосын “Amazon” компанийн үнэлгээ үүнээс нэг өдрийн өмнө оргилдоо хүрчээ.
“Amazon” компанийн хувьцааны үнэ оргилдоо хүрсний дараагаар ялимгүй бууран 1047,22 долларын түвшинд тогтжээ. Пүрэв гарагийн арилжаагаар уг үзүүлэлт 0,53 хувиар буурснаар компанийн зах зээлийн үнэлгээ 503,21 тэрбум доллар болсон байна.
“Facebook” компанийн хувьцааны үнэ пүрэв гарагийн өглөө рекорд түвшинд буюу 175,24 долларт хүрсэн ба дараа нь ялимгүй бууран 170,56 доллар дээр тогтжээ. Арилжааны явцад энэ үзүүлэлт 3,01 хувиар өссөн байна. Одоогийн байдлаар “Facebook” компанийн зах зээлийн үнэлгээ 479,89 тэрбум доллар байгаа боловч пүрэв гарагт оргил үедээ хүрч 500 тэрбум доллароос давж байлаа.
Одоогоор зах зээлийн хөрөнгөжилтийн үзүүлэлтээр “Facebook” болон “Amazon”-ы өмнө ердөө гурван компани явж байгаа юм. Эдгээр нь Тим Кукийн “Apple” компани /811,2тэрбум доллар/, Google компани бүрэлдэхүүнд нь багтдаг Ларри Пейжийн “Alphabet” /661,6 тэрбум доллар/ болон Билл Гейтсийн “Microsoft” компани юм.

О.Барс
Подробнее на ТАСС:
http://tass.ru/ekonomika/4445346