Малчдад зам засаж, худаг гаргахад нь тусалж,,хамтарч ажиллахыг үүрэг болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Нүүдэлчин монголчууд бидний бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй томоохон асуудлын нэг бол бэлчээрийн менежмэнт юм. Малчид бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглахад чиглэсэн Аймгийн ИТХ, "Монгол улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төсөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт" төслөөс хамтран "Бэлчээрийн менежментийг сайжруулахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг энэхүү сургалт бэлчээр зохистой ашиглах туршлага, бэрхшээлийг даван гарах гарцыг хэлэлцлээ.
Энэ үеэр бэлчээрийн ачаалал, тэжээллэг чанар, сүргийн бүтэц, хоршоо байгуулж хэрхэн хөгжүүлэх чиглэлээр баримтлах үндсэн чиглэл, малын тооны харьцааг даацад хэрхэн тохируулах талаар мэдээллүүдийг өгч, зөвлөмжүүд хүргэсэн, бусад сумдаасаа туршлага солилцож бүтээлч санал санаачлагаа Бэлчээр Ашиглагчдын Холбооны цаашдын төлөвлөгөөнд тусгуулах гээд өргөн боломжуудыг нээж өгсөнөөрөө давуу талтай байлаа.
Үүнээс харахад малчид маань эдийн засгийн гол тулгуур болсон эрдэнэт мал сүргийнхээ тоо толгой бус бэлчээр ашиглалт, сүргийн бүтэцдээ анхааран, малаа эрүүлжүүлж, махны чиглэлээр өсгөн экспортонд гаргах, малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулан хоршоог хөгжүүлэх замаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж байна гэдгийг ч олноороо хэлэлцэж гаргаж ирлээ.
ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн: “Тэрээр дараа дараагийн хийж хэрэгжүүлэх ажил их байгааг дурьдаад бэлчээр ашиглах гэрээ, бэлчээр ашиглалтын журам батлах мөн шинэчлэн баталж сайжруулахдаа анхаарах хэд хэдэн зүйлийг та бүхэндээ хэлмээр байна. Журмаа хатуу нөхцөлтэйгөөр боловсруулж, үүнийхээ дагуу хариуцлага тооцож, төрийн төмөр нүүрийг үзүүлж байж гэрээ маань хэрэгжиж хөрсөн дээрээ буух болно. Мөн журмандаа сүргийн зохистой бүтцийг сайтар анхаарч ажиллах, хээлтүүлэгчиййн чанарын асуудлыг тусгаж ажиллах нь зүйтэй юм.
Нэг жишээ дурьдахад Баян-Өлгий аймгийн Алтай сум прокурортойгоо гэрээ байгуулж, журмаа зөрчсөн, багийн болон сумын ИНХ-ын тогтоол зөрчсөн малчдад хариуцлага тооцож эхэлсэн байдаг. Ингэснээр малчид, иргэд маань бие биедээ хяналт шаардлага тавьдаг, хууль журмын дагуу хариуцлага хүлээдэг тогтолцоо бий болж, тус журам үр дүнгээ өгч бэлчээр хамгаалалт сайжирсан байсан” гэдгийг анхаарууллаа.
Энэхүү сургалтаас сурч мэдсэнээ сум орон нутагтаа хэрэгжүүлж, малчиддаа мэдээлэл хүргэж ажиллахыг аймгийн ИТХ–аас уриалж, тулгамдаж буй асуудал болон сайн туршлагаа хуваалцаж идэвх санаачлагатай оролцсон сумын удирдлагууд, Төлөөлөгчид, мэргэжилтнүүдэд амжилт хүслээ. Мөн олон сумдад зам муутай, ус байхгүйгээс ашиглагддаггүй бэлчээр олон байгааг сумын удирдлагууд анхааралдаа авч замыг нь засаж, худаг ухаж малчиддаа туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах хэрэгтэй байгааг аймгийн 16 сумын ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, Засаг дарга, Мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэн, Газрын даамал болон сумын Бэлчээр ашиглагчдийн холбооны тэргүүн нарт анхаарууллаа.

А.Бямбасүрэн