Унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-26 09:11:08
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Мөнххайрхан сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмаар Ойн баярын  хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд  аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газар анхаарлаа хандууллаа.
Аймаг, сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, TV9 телевизийн ажилтнууд, сумын баяр наадмын морины комисс, Сумын уяачдын холбоо, Цагдаагийн байгууллагын ажилтнууд зохион байгуулалтыг хангаж ажилласан байна. Тус сумын түүхт 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд нийт 532 морийг 188 унаач хүүхэд  уралджээ. Өндөр уулын бүс нутаг учраас  бартаат замын явцад 10 хүүхэд мориноосоо унасан боловч хөнгөн гэмтэл авч тус сумын хүн эмнэлгийн машин шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлж  ажилласан байна.
А.Бямбасүрэн
相关新闻