Ховдод шинэ ургацын тарвас худалдаанд гарч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховдын намрын өнгийг амтат улаан тарвас л чимдэг. Тус аймгийн Баруун бүс зах дээр Буянт, Мянгад, Ховд сумын ногоочдын тарьсан тарвас, тинго, задгай талбайд машины чиргүүл дээр, зах дээр уут уутаар, машин машинаар зарагдаж эхэллээ.
Тарвас амтлахаар хол ойрын гийчид Ховдыг зорьж байгаа энэ цаг үед тарвасны үнэ кг нь 1500-2500 төгрөгөөр зарагдаж байна. Харин нутгийн иргэд орон нутгийн хөрсөнд тарьсан химийн бордоогүй шийгуаг/ тарвасаа/ таньж авдаг. Заримдаа баруун хилээс орж ирсэн Уйгарчуудын тарьсан том том алаг цайвар цоохор ногоон хальстай тарвас сайн борлогдохгүй байна. Ховдын ногоочдын тарьсан тарвас энэ жил гантай байгаа учир болц сайн байна. Гантай жил тарвас сайн ургадаг гэж ногоочид ярьдаг юм.
Юутай ч Ховдын брэнд болсон тарвасны улирал энэ жил жил жилийнхээс эрт эхэллээ.

А.Бямбасүрэн