Бэлчээрийн менежментийг сайжруулахад ИТХ чухал үүрэгтэйг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-07-24 11:07:10
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн ИТХ, "Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төсөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт" төслөөс хамтран "Бэлчээрийн менежментийг сайжруулахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг" сэдэвт сургалт боллоо. 
Уг сургалтанд аймгийн 17 сумын ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, Засаг дарга, Мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэн, Газрын даамал болон сумын Бэлчээр ашиглагчдийн холбооны тэргүүн зэрэг 100 гаруй хүн оролцов.
Монгол орны баруун бүс, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Архангай, Баянхонгор аймаг уг төсөл хэрэгжиж байна.
Дөчин таван сая толгой малтай мал аж ахуйн салбар Монгол Улсын үндэсний эдийн засгийн тулгуур салбар юм. Улсын хэмжээнд нийт 140 мянга гаруй малчин өрх бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байна. Иймд бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх, малчдын бэлчээр ашиглах технологийн мэдлэгийг дээшлүүлэх, зах зээлд нэвтрэхэд нь дэмжих замаар малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд Ногоон алт төслийн зорилго чиглэгдэж байна.
Одоогоос 13 жилийн  тэртээгээс малчдын анхан шатны байгууллага болох бэлчээр ашиглагчдын бүлэг (БАХ) -үүдийг бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах, эдийн засгийн боломжийг сайжруулах чиглэлээр дэмжин ажиллаж ирсэн билээ.Баруун бүсийн аймгуудын 96 суманд нийтдээ 53,000 малчин өрх буюу бүх малчин өрхийн 30 гаруй хувийг хамарсан 960 БАХ, малчдын 67 хоршоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Малчдын байгууллагын энэхүү системийг бэлчээрийн зохион байгуулалт, төлөвлөлтийг орон нутгийн төвшинд сайжруулах, малчдын оролцоог нэмэгдүүлэх аймгийн ИТХ чухал үүрэгтэй гэж  тус төсөл үзэж байна.
А.Бямбасүрэн
相关新闻