Израиль оюутан Освенцимын лагериас эд зүйлс хулгайлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-07-20 14:53:33
АСТАНА./КАЗИНФОРМ/. Израилийн оюутан Ротем Байдс өөрийн судалгааны ажилдаа ашиглахын тулд Освенцим дахь бөөнөөр хорих лагериас материалууд хулгайлснаа хүлээжээ гэж The Guardian сонинд бичсэн байна.

Р.Байдс Холокостын /еврейчүүдийг бөөнөөр нь устгах, мөрдөн мөшгих/ хохирогчийн үр удам ажээ. Тэрбээр Аушвиц-Биркенау музейд хэд хэдэн удаа орж үзэхдээ уг музейгээс хэд хэдэн эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр авч гарсны дотор музейгээс ямар нэгэн юм авч гарахыг хориглосон сануулах тэмдэг байжээ. Р.Байдесын ярьснаар, түүнд ингэх хэрэгтэй гэж бодогдоод байсан гэнэ.

Эдгээр материалуудаа оюутан эмэгтэй Иерусалимын коллежийн төгсөлтийн судалгааны төсөлдөө ашигласан аж.

Хуучин бөөнөөр хорих лагерын нутаг дэвсгэрт байгуулагдсан музейн захиргааны зүгээс нууцаар авч гарсан материалуудыг буцаан өгүүлэхийг Израилийн эрх баригчдаас шаарджээ.

Энэ нь музейн нутаг дэвсгэрээс эд зүйлс алга болсон анхны тохиолдол биш юм. 2009 онд Аушвиц-Биркенаугийн хашааны хаалганы “Arbeit Macht Frei” /хөдөлмөр хүнийг эрх чөлөөтэй болгоно/ гэсэн бичигтэй хаяг алдагдсан нь хамгийн дуулиант тохиолдол аж.

2014 онд бөөнөөр хорих “Дахау” лагерийн хашааны хаалган дээрээс алга болсон “Arbeit Macht Frei” гэсэн бичигтэй хаягийг лагерь дотор байгуулагдсан дурсгалын цогцолборын захиргаанд 2017 онд буцаан өгч байжээ.
О.Барс 

 

 
相关新闻