УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгч Х.Баттулгад хандав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-20 12:28:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж албан тоот хүргүүллээ. 

Тус албан тоот нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хохироон шүүхээс ял авсан гэх Орхон аймгийн "Их залуу" багийн иргэн Б.Содномдаржаатай холбоотой юм. О.Баасанхүү гишүүнд иргэдээс шүүх хурлыг нээлттэй хийх тал дээр анхаарал хандуулж өгөөч хэмээн удаа дараа хүсэлт ирүүлсэн тул уг хүсэлтийг дээрх албан тоотоор уламжилсан аж.
 
Б.Туул
相关新闻