“Нөхөн сэргээх” тухай шийдвэрт нутгийн зарим иргэн шүүмжлэлтэй хандаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн ИТХ-ын 2017 оны 6 сарын 2-ны өдрийн 3/03 тоот тогтоолоор Аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, “Элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх газрын байршил, хэмжээ”-г баталсны дотор Булган сумын ИТХ-аас 2017 оны 5 сарын 31-нд санал ирүүлсний дагуу Булган сумын нутагт зургаан газрыг нөхөн сэргээлтэнд хамруулахаар шийдвэрлэжээ. Үүнд Байтаг багийн Геологийн цагаан толгой, Их улаан уул – 9 га, Байтаг багийн Цөмөрдөг толгойн орчимд – 3 га , Алагтолгой багийн Мянгатын аманд – 0.4 га, Баянсудал багийн Доод нарийний аманд – 5 га, Баянсудал багийн Тэмээний хондод – 4 га, Бүрэнхайрхан баг, сумын төвд хогтой 6.55 га газар нөхөн сэргээхээр шийдвэрлэжээ.
Экологийн ноцтой доройтолд орж, амьтан ургамал сүйдэж, хүн мал амьдрахад бэрх болсон газар нөхөн сэргээлт хийх ёстой. Гэтэл нутгийн иргэд, мал амьтан тааваараа амьдарч байгаа, байгалийн онгон төрхөөрөө шахуу газруудыг “нөхөн сэргээх”-ээр шийдвэрлэснийг заррм иргэн эсэргүүцэж байна.
Тухайлбал: Булган сумын, Бүрэнхайрхан боловсрол сангийн тэргүүн, Минжит Булган спорт зөвлөлийн тэргүүн Т.Баттулга, Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөшөөрлийг, хуулийн нарийн зохицуулалтаар орон нутгийн саналыг үндэслэн, Байгаль орчны яамны зөвшөөрснөөр Ашигт малтмал газрын тосны газраас тусгай зөвшөөрлөөр олгодог. Гэтэл манай аймаг, сумын удирдлагууд, ард түмнээс хэдхэн сарын өмнө итгэл хүлээж сонгогдсон иргэдийн төлөөлөгчид “нөхөн сэргээх” нэрээр ард түмнээ хуурч, хууль цаазыг гуйвуулж, байгаль орчны эсрэг, гэмт хэрэг үйлдэж байна гэж тэрээр үзэж байгаа ажээ.

А.Бямбасүрэн