Орхон аймаг архи худалдахыг хориглосон өдөргүй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Энэ оны тавдугаар сарын 26-нд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан болж “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсан. Ийнхүү шинэчлэгдсэн журам нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Ингэснээр урьд нь мөрдөгдөж байсан сар бүрийн 15 болон долоо хоног бүрийн мягмар гарагт архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглодог байсан шийдвэр хүчингүй болж байна. Өөрөөр хэлбэл Орхон аймаг архи худалдахыг хориглосон өдөргүй боллоо гэсэн үг юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх үүднээс гаргаж буй шийдвэр юм.
Мөн журамд зааснаар Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт камержуулалтын систем, Цагдаагийн газрын бүрэн хяналтын дор согтууруулах ундааг 00:00 цагаас хойш худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид сонгон шалгаруулах замаар тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан байна. Түүнээс гадна шөнийн 00:00 цагаас хойш энэ төрлийн бүтээгдэхүүн худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохдоо байршил, худалдаа үйлчилгээний төрөл хэлбэр болон бусад үзүүлэлтийг сонгон шалгаруулалт явуулахдаа харгалзаж үзэхээр зохицуулсан юм. Уг зохицуулалт нь хэрэв аймгийн хэмжээнд 00:00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдахаар болбол тодорхой тооны газруудыг сонгон шалгаруулна гэсэн үг юм.

Б.Оюун-Эрдэнэ