Японы Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.
Ноён Т.Оошима өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимаар зочлов. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ ба хууль тогтоох үйл ажиллагааны үе шатны талаар танилцуулж, дурсгалын зураг авахуулав.