Төмөр зам барих, нисэх онгоцны буудлын менежмэнтэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Засгийн газартаа уламжилна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошима өнөөдөр айлчлалынхаа үр дүнгээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийн эхэнд УИХ-ын дарга М.Энхболдын урьснаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын үе үеийн дарга нараас анх удаа Монгол Улсад айлчилж байгаагаа онцлоод халуун дотноор хүлээн авч байгаад талархлаа илэрхийллээ.
Ноён Т.Оошима цааш хэлэхдээ, “УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай үдээс өмнө уулзаж, шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Эдгээр уулзалтын үеэр санал нэгдсэн зарим нийтлэг асуудлаар мэдээлэл хийе. Япон-Монгол хоёр улсыг эрх чөлөө, ардчилал зэрэг үнэт зүйлс нэгтгэдэг. Тиймээс Монгол Улс нь орчуулагчгүй түнш юм. Иймд стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд цаашид энэхүү харилцаагаа улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, урлаг соёл, спорт зэрэг өргөн чиглэлд хөгжүүлж явья гэдэг дээр санал нэгдлээ.
Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Япон Улсын зүгээс 3 жилийн хугацаатай хамгийн ихдээ 850 сая ам.долларын туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн байдаг. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг сайн хангахын төлөө хамтын ажиллагааны олон асуудлаар хамтран ажиллахаар ярилцлаа" гэв.

Түүнчлэн ноён Т.Оошима уулзалтын үеэр Хойд Солонгосын асуудлаарх Япон Улсын байр суурийг тайлбарласны зэрэгцээ 2025 онд Японд болох Олон улсын Экспогийн асуудлыг хөндсөн байна. Уулзалтуудын хүрээнд манай талаас Нүүрс-химийн цогцолбор байгуулах, шинэ нисэх онгоцны буудлын менежментын асуудлыг шийдэх, төмөр зам барих асуудал дээр дэмжлэг хүссэн аж. Иймд ноён Т.Оошима тухайлан Засгийн газартаа уламжилна гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
Үүний зэрэгцээ хоёр орны парламентын түншлэлийг хөгжүүлэх нь түүний хүлээсэн нэгээхэн чухал үүрэг гэдгийг тэрбээр энэ үеэр тэмдэглэсний зэрэгцээ 2020 онд Японд болох олимпод Монголын тамирчид өндөр амжилт үзүүлэхийг ерөөв.
Түүний мэдээллийн дараа дотоодын хэвлэл мэдээллийнхнээс яагаад Монгол Улсыг онцолж айлчилж байгаа болохыг лавласан. Эл асуултад ноён Т.Оошима, "Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа урилга хүлээж авч байсан. Иймээс Япон-Монголын харилцааг улам хөгжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж, зорьж ирсэн. Миний зогсож буй индэрийн ард гурван залуу төлөөлөгчдийн танхимын гишүүн байна. Энэ нь Төлөөлөгчдийн танхим хоёр орны харилцааг хэрхэн чухалчилж байгааг харуулж байгаа хэрэг юм" гэлээ.

Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр