Ерөнхий сайд Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн удирдлагууд, ард иргэдийн төлөөлөл Ардын Засгийн газрын анхны ерөнхий сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөв.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 94 жилийн ойг тохиолдуулан уржигдар аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Догсомын Бодоо нь Монгол Улсын ерөнхий сайд, Консулын дэнжийн нууц бүлгийн үндэслэн байгуулагч, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байв. 1922 оны 8-р сарын 31-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цаазаар авахуулжээ.
Тэрээр 1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отогт (одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум) төржээ. Их Хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, Шавийн яаманд бичээч хийж байсан. Хаант орос улсын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж оросын залуу дипломатуудтай ойр холбоотой байсан байна. Бодоо Монгол, түвд, манж, хятад хэл бичгийн боловсролтой сэхээтэн хүн байжээ.
Түүний дурсгалыг хүндэтгэж уугуул нутаг болох Төв аймгийн Зуунмод хотын цэцэрлэгт хүрээлэнд хөшөөг нь босгож мөнхжүүлжээ.
Т.Есүхэйтөмөр
Т.Есүхэйтөмөр