Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө.
Их насны морьдын уралдаанд нийт 303 шандаст хүлэг бүртгүүлснээс 252 нь гарааны зурхай руу хөдөллөө. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, уяач З.Батбаярын хээр, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, уяач Ө.Охиноогийн шарга, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, уяач Х.Бат-Эрдэнийн хонгор халзан, зээрд, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Т.Гантөмөрийн буурал зэрэг шандаст хүлгүүд бүртгүүлсэн байна.
Мөн Увс аймгийн Сагил сумын уугуул, уяач Б.Цогтсайханы хүрэн, Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Нацагдоржийн ягаан халзан, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ч.Ганзоригийн сартай зээрд, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач М.Энхбатын шарга зэрэг багтаж байгаа юм.

Ч.Ариунболд