Наадмын босгон дээр Орхон аймаг дөрвөн гавьяаттай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Монголын Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарилгаар Орхон аймгийн 120 гаржй иргэн Төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагнал хүртлээ. Үүнээс дөрөв нь гавьяат цолоор энгэрээ мялаасан юм.
Тодруулбал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Орхон аймаг дахь Бурхан номын уншлагат хийдийн хамба Загдын Гончигжав, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор Эрдэнэт ДЦС ТӨХК-ийн зөвлөх инженер Осорын Ганбаатар, Гавьяат уурхайчин цолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэлтсийн дарга Доржготовын Цагаан-Эрдэнэ, Гавьяат багш цолоор Ш.Отгонбилэгийн нэрэмжит ТИС-ийн багш Сандагийн Мэнджаргал нар шагнууллаа. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 17, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 65, Цэргийн гавьяаны одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар 30, Цэргийн хүндэт медалиар 1 хүн тус тус шагнуулжээ.
Дашрамд дурдахад, Аймгийн хэмжээнд салбар бүрээс төрөн гарсан гавъяат, төрийн соёрхолт, улсын цолтой бөх, уяач, харваач нийт 98 боллоо.

Б.Оюун-Эрдэнэ