АН-ын бүлэг өнөөдөр 11 цагт хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-08 09:53:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 11.00 цагт Төрийн ордны А танхимд хуралдахаар болжээ.
 
Энэ сарын 7-ны өдөр буюу өчигдөр улсын хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хоёр дахь шатны санал хураалт амжилттай болж өндөрлөсөн. Урьдчилсан байдлаар тус намаас нэр дэвшигч Х.Баттулга олонхийн буюу 610.541 сонгогчийн саналыг авч, тав дахь Ерөнхийлөгч болох нь тодорхой болоод байна.

Бүлгийн хуралдаанаар хоёр дахь шатны санал хураалтын урьдчилсан дүнг хэлэлцэх нь тодорхой байгаа юм. Түүнчлэн бусад ямар асуудал хэлэлцэх эсэх нь ил болоогүй байна.
 
Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.
 
Б.Туул

相关新闻