Хуучны барилгуудад их засвар хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор хот 60 жилийнхээ түүхэн ойтой өнөө зун золгож байна. 30 гаруй мянган хүн ам, 8700 өрх гэрийн аж амьдрал буцлан байх энэ хотод шинэ тутам байшин барилгууд баригдахын зэрэгцээ хуучны барилга байгууламжийн насжилт ч жилээс жилд нэмэгдсээр байна. МХГ-ын хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлттэй 10 орон сууцны барилга бий. Харин зайлшгүй засвар үйлчилгээ эхний ээлжинд хийх ёстой мөн л 10 гаруй орон сууц байсан юм.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 121 дэх заалт, 2017 онд Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 111 дэх заалтад Баянхонгор аймгийн орон сууцны хуучин барилгуудыг буулгаж шинээр барих, өнгө үзэмжийг сайжруулах, гадна орчны тохижилт хийх, инженерийн шугамыг шинэчилж, оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, үйлчилгээг СӨХ-д шилжүүлэхээр тусгасан. Эдгээр цаасан дээр байсан зорилтууд зургадугаар сараас биелэлээ олж, аймгийн олны нэрлэж заншсанаар ёотон цагааны долоон байр, нэгдүгээр сургуулийн ард байрлах 12, цагаан 48 буюу 17 дугаар байрны гадна пасад, дээвэр, нийтийн эзэмшлийн орц, шат, хаалга зэрэгт иж бүрэн засварын ажлуудыг хийж эхлүүлээд байна.
1968-1987 оны хооронд баригдсан эдгээр барилгууд дээврээсээ дулаан алдагдалтай, бороо, ус нэвчдэг, орц, хонгилын эдэлгээ муудсан, орцны хаалгагүй гээд оршин суугчдын зүгээс гомдол тасардаггүй, олон жилийн турш оршин суугчид нь яахаа мэдэлгүй төр, иргэний эргэх холбоо тасарсан ч гэмээр нөхцөл бий болоод байжээ. Ёотон цагаан, цагаан 48, 12 дугаар байрууд дээр дахин төлөвлөлтийн хүрээнд айлууд нь гараад буй наймдугаар байрны оршин суугчдыг нэмээд нийтдээ 170 өрх, өрх бүрийн ард байх 800 орчим иргэний аж амьдрал бий.
МХГ-ын дүгнэлтээр цаашид хүн амьдрах боломжгүй болоод байсан наймдугаар байрны арван өрхийг дахин төлөвлөлтийн хүрээнд шинэ орон сууцанд оруулахаар болж, төрийн албан хаагчийн гэх тодотголтой орон сууцны барилгын ажил Жаргалант паркийн өмнө талбайд эхлээд байна. Энэ барилга ирэх оны хоёрдугаар сард ашиглалтад орж, төрөөс 15 сая төгрөгийн тэтгэмж авч, метр квадрат бүрээс хөнгөлөлт эдлэх арван өрх шинэ байрандаа орно гэдгийг холбогдох албаныхан хэлсэн. Нэг амьсгаагаар бүгдийг шийдвэрлэх боломжгүй учраас наймдугаар байрны нэгэн адил хүнд байдалд байгаа барилгуудыг нэг хоёроор, жилээс жилд тасралтгүй дахин төлөвлөлтөд хамруулж шинэчлэх ажлыг дуусгахаа аймгийн Засаг дарга иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хэлж байсныг энд онцлов.
Эдгээр барилгын засварын ажлыг Баянхонгор аймгийн Навтгар хайрхан, Халзан хайрхан, Хүрэн жинсний овоо гээд нутгийн залуусын байгуулсан компаниуд гүйцэтгэж байна. Ёотон цагааны долоон барилгад нийтдээ 250 сая, 12, 17 дугаар байруудад нийтдээ 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт аймгаас хийжээ. Компани тус бүр өөрийн хариуцсан барилгын засварт 20 орчим хүнийг ажиллуулж байна. Нутгийн залуус гар сэтгэл нийлж, нутаг орноо хөгжүүлж буйн бодит жишээ болж компанийн түүхээ орон нутагтаа амжилттай бичиж байна.
Эдгээр барилгын засварын ажил Баянхонгор хотын түүхт 60 жилийн ойн баяраас өмнө бүрэн дуусах юм. Зөвхөн барилгын засвар хийгдээд орхихгүй. Гаднах орчны тохижилт, зам талбайн ажлууд ч эдгээр өдрүүдэд аймгийн төвийн энд тэнд өрнөж байна. Тухайлбал, аймгийн төвийн 14.5 км авто замын засвар, 2.5 км зам шинээр барьж байгуулах, замын тэмдэг тэмдэглэгээг стандартад нийцүүлж, засч сэлбэх гээд олон ажлыг хийж байна.