УИХ-ын намрын чуулганаар нийт 17 асуудал хэлэлцэхээр тогтов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-06 17:03:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Тогтоолын төсөл батлагдсанаар намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр болж байна. Үүнд:

1. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2. Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
5. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
11. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
13. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15. Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
16. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17. Бусад гэсэн асуудлыг багтаажээ.
Б.Туул
 
 

相关新闻