Шинэ Ерөнхийлөгч Их танхимд тангараг өргөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас өнөөдөр Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тус тогтоолоор бол шинээр сонгогдох Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордны Их танхимд тангараг өргөхөөр болж байна. Өмнөх тогтоолын төсөлд Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө Ерөнхийлөгч тангараг өргөхөөр тусгасан байв.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Чуулган завсарлахаар шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол яах вэ. Хаврын чуулган хаахаар намрын чуулган аравдугаар сард эхэлнэ. Цаг агаараа хараад тангараг өргөх ёслолыг ингэж өөрчлөхөөр шийдэв үү, эсвэл сонгууль сунжирч магадгүй, намар тангараг өрнүүлье гэж үзээд Их танхимыг сонгов уу" гэсэн асуудлыг тодруулсан.

Эл асуултад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, "Шаардлагатай тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарладаг. Аль ч тохиолдолд бэлэн байх ёстой" гэсэн хариултыг өглөө. Бусад гишүүдийн зүгээс хэлэлцэж буй асуудлаар тодруулга авсангүй. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн тул тогтоолыг баталлаа.
Мөн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаан үүгээр завсарласан бөгөөд үдээс хойших хуралдаан 15.00 цагаас эхлэх юм.
Б.Туул