Байгалийн гамшигт өртсөн 15 айл гэртэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Байгалийн гамшигт өртөж орон гэргүй болсон 15 өрхөд аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Улаан загалмайн хороо таван ханатай гэр олголоо. Ингэснээр орон гэргүй болсон 20 айлын 15 нь өргөө цагаан гэртэй болж байгаа юм. Үлдсэн таван айлын асуудлыг тун удахгүй шийдвэрлэх гэнэ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК Орхон аймаг хоёрын хамтын ажиллагаа энэ жил улам өргөжиж бүтээн байгуулалт, сэргээн босголт, хөрөнгө оруулалтын ажилд хамтран шуурхай ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 28-нд орсон хүчтэй аадар борооны улмаас эвдэрсэн Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээний 13 шугамыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК шөнийн 03 цагаас эхлээд янзалжээ. Учир нь шугам эвдэрсэнээс болж үйлдвэрийн хэвийн ажиллагаанд нь доголдол гарч цахилгаан хоёр удаа тасарсан байна. Иймд холбогдох байгууллагатай хамтарч шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Б.Оюун-Эрдэнэ