Орхон аймагт 16 мянга 131 хүүхэд “Хүүхдийн мөнгө” авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Засгийн газрын 7 дугаар сарын дөрөвний ээлжит хуралдаанаар Хүүхдийн мөнгийг нөхөн олгох шийдвэр гарсаны дагуу Орхон аймагт 16 мянга 131 хүүхэд “Хүүхдийн мөнгө”-өө авахаар боллоо. Тус аймагт “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 34 мянга 673 хүүхэд байгаагаас амьжиргааны түвшний үнэлгээний босго оноо болон түүнээс доош оноотой 18 мянга 542 хүүхэд байна. Тэд өнгөрсөн хугацаанд “Хүүхдийн мөнгө”-өө авч байсан юм.
“Өрхийн амьжиргааны түвшин тогтоох” судалгааг улс орон даяар 2013, 2017 онд явуулсан бөгөөд хэрэв үүнд хамрагдаж амжаагүй бол харьяа сум, дүүрэг, хорооныхоо Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн ажилтанд хандаж өргөдөл гаргах гэнэ. Үүний дараа мөнгөө авч болох ажээ.

Б.Оюун-Эрдэнэ
.