Цэнгэлдэх хүрээлэнгийн нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-05 13:20:27
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зам засвар, нийтийн бие засах газар, худалдаа, үйлчилгээний павильон, цахилгааны хүчдэл, аюулгүй байдал зэрэг ажилтай аймгийн удирдлагууд танилцлаа.
Энэ жил Цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр болон бусад засварт орон нутгийн төсвөөс 30 сая төгрөг төсөвлөсөн юм. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Авто замыг  нь “Орхон Азза” ТӨХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын долоонд хүлээлгэж өгөх ажээ. Цэнгэлдэх хүрээлэнд  био жорлон 7, нүхэн жорлон нэг, Морь барианы газарт  био хоёр, нүхэн жорлон тавыг байрлуулна.  Био жорлон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эцэг, эхчүүд нялх хүүхдийнхээ живхийг солих боломжтойгоор тохижуулж байгаа гэнэ.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻