Хилийн чанад дахь монголчууд саналаа өгч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хорооноос тогтоосон товын дагуу өнөөдөр хилийн чанад дахь монголчууд хоёр дахь шатны санал хураалтад оролцож, саналаа өгч байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор 7209 иргэн харьяа ДТГ-таа бүртгүүлсэн. Санал хураалт тухайн орны цагаар 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Нийт 33 улс дахь 45 Монгол Улсын Элчинд сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газар, консулын газруудад санал хураах үйл ажиллагаа болж байна.
Санал хураалт маргааш үргэлжлэх ба энэ сарын 7 гэхэд Сонгуулийн Ерөнхий хороонд саналын хуудсыг битүүмжлэлийн хамт хүргүүлсэн байх юм. Ингээд сонгуулийн өдөр тэдгээр иргэдээс өгсөн саналыг дугтуйнаас нь гаргаж тоолох аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал