Хаврын чуулган энэ сарын 6-нд хаалтаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-03 10:08:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын хаврын чуулганыг энэ сарын 6-ны пүрэв гаригт хаана. Өөрөөр хэлбэл, УИХ дахь намуудын бүлэг даваа гарагт хуралдах бол мягмар, лхагвар гарагт байнгын хороодын хуралдаан болох юм. Чуулганы хуралдаан зөвхөн пүрэв гарагт хуралдсанаар хаврын чуулган үйл ажиллагаагаа хаана.
УИХ-ын дэгээр бол хаврын чуулганыг жил бүрийн долдугаар сарын 1-нд хаадаг. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой чуулганыг 14 хоногийн хугацаатай түр завсарлуулсан тул энэ долоо хоногт ажиллах юм.

Б.Туул


 

相关新闻