Таван сургууль лингафоны танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-01 19:04:26
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ БСШУЯ–аас хэрэгжүүлж буй “Ухаалаг боловсрол төсөл”-ийн хүрээнд Наран, Баян-Өндөр, Орхон, Лаборатори VIII  сургуульд 450 мянган ам. долларын лингафоны иж бүрэн бүрэн тоног, төхөөрөмжийг БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан сургуулийн удирдлагуудад нь гардуулж өглөө.
Мөн тус яамны хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд 12 сургууль тус бүр 3000 ам.доллар буюу 94 сая 859 мянган төгрөгөөр 12 танхимыг иж бүрэн тохижуулахаар боллоо.  Түүнчлэн “STEM”  буюу хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор  Жаргалант сумын сургуульд 5.9 сая, XVIII сургуульд 5.4 сая,  XV сургуульд 7.5 сая,   II сургуульд 5.7 сая, Баян-Өндөр цогцолбор сургуульд 8.4 сая төгрөгийн  “лего тоглоом”-ыг нийлүүлж эхлээд байна.   
 
Б.Оюун-Эрдэнэ 
 
 
相关新闻