Долдугаар сарын 3-нд бүх саналын хуудсыг хүргүүлж дуусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2017-07-01 14:23:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт долдугаар сарын 7-ны өдөр болохтой холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо алслагдмал аймгуудын саналын хуудсыг хүргүүлж эхэлжээ. Мөн гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хүргүүлсэн байна.

Тодруулбал саналын хуудсыг долдугаар сарын 3 гэхэд  бүх аймаг, сумдын санал авах хэсгүүдэд   тагнуулын байгууллага болон цагдаагийн хамгаалалттай хүргэж дуусгах аж. Саналын хуудаст МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын цээж зураг болон сонгох тэмдэглэгээ байна.

Дашрамд дурдахад иргэдийн дунд өмнө нь санал өгсөн хүмүүс дахин санал хураалтад оролцохгүй гэсэн ташаа мэдээлэл явж байгаа. Тиймээс  СЕХ Монгол Улсын сонгуулийн насны бүх иргэн дахин санал өгнө гэдгийг онцлов.
Б.Заяа
 
相关新闻