Нислэгийн үед зорчигчийн амийг аварсан эмч нарыг үнэгүй зорчих эрхээр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-06-30 11:45:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/."МИАТ" компани Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-бүүвэй, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг нарыг тус компанийн нислэг үйлдэж буй аялалуудаас хүссэн чиглэлдээ нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгээр шагнахаар шийдвэрлэжээ.

Эрхийн бичгийг МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир өнөөдөр эмч нарт гардуулж, талархал илэрхийлэв.

Тэдгээр эмч нар нь энэ сарын 25-нд МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” аялалын дугаартай нислэгээр зорчиж явсан эмэгтэйн бие гэнэт муудаж амьсгал боогдоход анхны тусламж үзүүлж, зорчигчийн амь насыг аварсан байдаг.

Энэ тухай олон нийтийн сүлжээнд цацагдахад иргэд монгол эмч нарын ур чадварыг үнэлж, баяр талархал дэвшүүлж байсан юм.




Б.Туул

 
相关新闻