Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэв. Тухайлбал, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцлээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цагдаа хүчний байгууллагууд хэтэрхий нэг талыг барьж ажилласан үйлдэл гаргасан талаарх мэдээллийг сонссон аж.

Б.Туул