Баян-Өлгийн сонгогчдын саналыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэр Сонгуулийн Ерөнхий хороонд шаардлага хүргүүлсэн гэдгээ мэдэгдэв.
Энэ сарын 26-нд болсон сонгуулийн дүн Баян-Өлгий аймгаас хамгийн сүүлд нэгтгэгдэж ирсэн. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар тус аймгийн сонгуулийн дүнд МАН нөлөөлсөн мэтээр ярьсан тул тус намынхны зүгээс Баян-Өлгий аймгийн сонгогчдын саналыг гараар тоолох шаардлагыг СЕХ-нд хүргүүлжээ. Энэхүү тооллогыг яаралтай зохион байгуулах, ингэхдээ гурван намын төлөөллийг байлцуулах шаардлагатай гэж МАН-ынхан үзэж байна.
УИХ-ын гишүүн Х.Баделхан, "Зарим айл өрх төвөөсөө алслагдсан, ихэнх багийн төв сүлжээгүй газар байдаг. Жил бүр манай аймгийн дүн мэдээ ойртдог тал бий. Иймээс сонгуулийн дүн оройтсон. Сонгуулийн үйл явц хуулийн дагуу болж өнгөрсөн" хэмээн ярьлаа.

Б.Туул