Шинээр тарьсан 100 гаруй шар хуайсыг хулгайлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар аймгийн төвд 6,8 км талбайд шар хуайс тарьж байна. Ургамлан хашлага хийх ажил өнөөдрийн байдлаар 70 гаруй хувьтай байна. Гэтэл шар хуайс тарих ажил дуусах дөхөж байгаа энэ үед 100 гаруй ширхэгийг нь хулгайд алдсан байна.
Энэ талаар Цагдаагийн газарт гомдол мэдүүлсэн ч одоогоор ямар нэг хариу ирээгүй гэж Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газраас мэдээллээ. Түүнчлэн аймгийн төвөөр мал ихээр орж ирж шинэ тарьсан мод суулгац, шар хуайсыг сүйтгэж байгаа тул малыг хашиж эзэнд нь хариуцлага тооцохоор болсныг санууллаа.

Б.Оюун-Эрдэнэ