Сэтгүүлчдийг сонгуулийн бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-27 00:14:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбогдуулж 00:15 цагийн үед сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийв.

 
МАХН-ын Сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар, “Монголын ард түмэндээ баярлалаа. Сонгуульд хамтран оролцсон МАН, АН-д талархлаа илэрхийлье. Сонгуулийн дүн гаргах үйл ажиллагаа удааширлаа. Ийм үед сонгуулийг будлиантуулах, хуулийг завхруулах, үл тоомсорлох үйл ажиллагаа гарч байсан. Иймд бид зориуд хэвлэл мэдээллийнхэнд хандаж, сонгуулийн бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг хүсч байна" гэв.
 
Мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан энэ үеэр сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид болон сонгуульд оролцсон намууддаа хандаж талархсанаа илэрхийлсэний зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хороо үе үеийн сонгуулийг будлиантуулдаг оролдлогоо таслан зогсоох хэрэгтэй гэв.
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр



 

相关新闻