Хилийн чанадад өгсөн иргэдийн саналыг тоолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-26 21:45:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль хуульд заасны дагуу 22 цагаар дуусгавар боллоо. Ингэснээр хилийн чанадад санал өгсөн иргэдийн саналыг дугтуйнаас задалж хар машинд уншуулж эхлэв.

 
Гадаадад суугаа Монгол Улсын иргэдээс Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг энэ сарын 10-11-нд амжилттай зохион байгуулсан. Санал авах ажлыг 33 улс дахь 45 салбар комисс зохион байгуулахад саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 иргэнээс 4816 сонгогч саналаа өгч, ирц 66.8 хувьтай гарсан юм.

 
Уг санал хураалтын дараа facebook, twitter зэрэг мэдээллийн олон нийтийн сүлжээгээр тодорхой нэг нэр дэвшигчийг ийм, тийм улсад ялалт байгуулсан мэтээр олон нийтэд буруу ойлголт өгч байсныг сонгуулийн байгууллагаас няцаалт өгч байв. Одоо явуулж буй тооллогоор гурван нэр дэвшигчийн хэнд нь илүү санал өгсөн болохыг удахгүй нийтэд ил болох юм. 
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻