Б.Бат-Эрдэнэ: Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж баррель үсгийн хавтас бэлдсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. 12:30 минутын байдлаар Баянгол дүүргийн 1595 дугаар санал авах байранд санал хураалт ямар байдалтай байгааг ахлах зохион байгуулагч Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Ирц ямар байдалтай байна вэ. Иргэдийн сонгуульдаа оролцох идэвх хэр байна вэ?
-Манай санал авах байранд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын үйл явц хэвийн үргэлжилж байна. Тус санал авах байрны сонгогчийн нэрсийн жагсаалтад 2567 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдсэн. 12 цагийн байдлаар нийт сонгогчдын 25 хувь нь саналаа өгсөн, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
-Ямар нэг хүндрэл гарч байна уу. Техник ашиглалт хэвийн үү?
-Хүндрэлтэй асуудал харьцангуй бага. Энэ жилийн хувьд сонгогчийн саналын нууцлалыг хангах үүднээс саналын хуудсыг тусгай хавтастай болгосон. Иргэд энэ тал дээр жаахан төөрөлдөж, хавтастайгаа хамт санал тоолох машинд уншуулах гэх, саналын хуудсаа хазгай хийсэн тохиолдол гарсан.Ингэснээр санал тоолох машин уншилтад нөлөөлсөн удаатай. Гэхдээ бид цаг тухайд зөрчлийг арилгаж, санал хураалт хэвийн үргэлжлэх нөхцлийг бүрдүүлж ажиллаж байна.
-Хар машин гацсан гэсэн үг үү?
-Гацаагүй.Тухайн саналын хуудсыг хазгай хийснээр машин хэсэг хугацаанд хүлээж авахгүй болсон. Сонгогч саналын хуудсаа буцааж аваад 10-20 секунд болоход машин хэвийн ажиллагаанд орсон.
-Хэсгийн санал авах байранд хэдэн ажиглагч ажиллаж байна вэ?
-МАН, АН, МАХН-ын нийт 10 ажиглагч байна. Санал авах байрны хувьд 7 зохион байгуулагч, нэг даамал, цагдаагийн хоёр ажилтан нийт 10 хүн ажиллаж байна.

-Зөөврийн хайрцгаар хэдэн иргэн санал өгөв?
-Зургадугаар сарын 25-нд зөөврийн хайрцгаар иргэдийн саналыг авсан. Манай санал авах байранд 12 сонгогч битүүжилсэн хайрцгаар саналаа өгөхөө мэдүүлснээс бүгд өгсөн.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх бололцоог хэр хангасан бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг санал өгөхөд зориулж тусгай кабин гаргасан. Баррель үсгийн хавтасыг бэлдсэн. Түүнчлэн томруулдаг шил гэх зэрэг шаардлагатай эд зүйлийг байлцуулж байна.

Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр